• “Шинжлэх ухааны санхүүжилт-инноваци” сэдвээр зангиагүй уулзалт боллоо

    Дэлхийн улс орнууд инновацийг бий болгодог, зөв менежменттэйгээр хөгжүүлбэл эргээд эдийн засагт томоохон түлхэц авчирдаг шинжлэх ухааны салбарт ихээхэн анхаарал хандуулах болсон.

    Тоон баримтаас харвал улс орнуудын ДНБ-д эзэлдэг шинжлэх ухааны салбарын зардал 2.2 хувь байна. Click To TweetХарин тэднээс хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухааны,технологийн зардлын ДНБ-д эзэлдэг хэмжээ 0.52 хувь. Click To TweetМонгол улсын хувьд ДНБ-ий дөнгөж 0.1 хувь буюу 12 тэрбум төгрөг шинжлэх ухаан,технологийн салбарт зарцуулагддаг. Click To Tweet

    Цаашид хэрхэн шинжлэх ухааны салбарын санхүүжилтыг нэмэгдүүлж болох, нэмэгдүүлснээр эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой талаар төр,засгийн шийдвэр гаргагч нар өнөөдөр цуглан хэлэлцлээ.

    Ирэх сард болох “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг угтуулан хийж буй “Шинжлэх ухааны санхүүжилт-инноваци” уулзалтад БСШУС-ын сайдын зөвлөх Ө.Сумъяабаатар, тус яамны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат, СХОГ-ын дарга С.Нансалмаа, ШУТБГ-ын ИХ-ийн дарга Б.Одгэрэл, Сангийн яамны ТБТГ-ын дарга Ж.Ганбат, тус яамны СХЭУГ-ын дарга Н.Батбаатар, ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, ШУА-ийн Санхүүгийн хэлтсийн дарга Н.Баярбаатар,Академич Т.Ган-эрдэнэ, МУИС-ийн ЭШСХ-ийн захирал Ч.Лодойравсал, МУИС-ийн ЭЗ-ийн тэнхимийн эрхлэгч Б.Эрдэнэбат, СЭЗДС-ийн багш Ц.Батсүх, “Гранд Ай Ти” компанийн захирал Ц.Түвшинтөр нар оролцлоо.

    Санхүүжилтыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлснээс гадна эрдэмтдийн оюуны бүтээлийг зах зээлд нэвтрүүлэхэд бодлогын зөв менежментийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх,хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бааз бүхий нээлттэй ил тод санхүүжилтын таатай орчинг бүрдүүлэх зэрэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ