• Роботууд Францын шөнийн клубд бүжиглэнэ

    Хяналтын камерны толгойтой хоёр робот анхны бүжгийн үзүүлбэрээ Францын SC шөнийн клубын таван жилийн ойгоор үзэгчдэд толилуулахаар болжээ.

    Робот, хиймэл оюун ухаан дэлхий даяарх хүмүүсийн ажлын байрыг булааж байна гэсэн шүүжмлэл өртсөөр ирсэн. Харин хэзээ ч роботууд баганатай бүжигчнээр шөнийн клубд ажиллана гэж төсөөлж байгаагүй юм.

    Ирэх долоо хоногт анхны тоглолтоо хийх хоёр робот бол Британий Жилэс Валкерын бүтээл бөгөөд тэрээр роботын төмөр эх биеүүдийг хувцасны манникены хуванцраар орлуулжээ.

    Клубын захирал Лаурэн Рүэгийн хэлж байгаагаар бол тэнд ажиллаж байгаа 10 бүжигчид  ажилласан хэвээр байх бөгөөд энэ тоглолт нь технологийн ололт,амжилтад хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг гэжээ.

    Харин клубын бүжигчдийн нэг болох Лекси “Роботууд бидний орлох боломжгүй. Энэ бол урлагийн салбарын, гоо үзэсгэлэнг харуулдаг ажил” гэжээ.

    Эх сурвалж:news.sky

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ