Хятад улсын иргэн хоёр хүн мөргөж амь насыг нь хохироожээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 464 дуудлага мэдээлэл ирснээс 312 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

 Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Өнгөрсөн бямба гарагт СХД-н 32 дугаар хороо  Эмээлтийн зам, “Их хурд” түүхий эд авах цэгийн урд замд Toyota Estima  автомашины жолооч Хятад улсын иргэн Хаши нь явган зорчигч 44 настай, эрэгтэй ,  30 настай эрэгтэй Б нарыг 2 хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн өчигдөр өдрийн 09.56 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Mitsubishi L200 автомашины жолооч Б нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч  1 настай, эмэгтэй Ц-г  ухарч байхдаа мөргөж амь насыг хохироожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ