• Ливан АНУ, Францыг Израильтай хил дээр үүссэн хурцадмал байдлыг намжаахад хөндлөнгөөс оролцохыг уриалав

    Ливаны Ерөнхий сайд Саад Харири АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Францын Ерөнхийлөгчийн зөвлөх Эммануэль Бонн нартай утсаар ярьж, Израильтай залгаа хил дээр хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан улс орнуудыг асуудалд хөндлөнгөөс оролцохыг шаардлаа гэж Ливаны Ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээллээ.

    “Ерөнхий сайд Саад Харири АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Францын Ерөнхийлөгчийн зөвлөх Эммануэль Бонн нартай утсаар ярилцаж, АНУ, Франц, олон улсын хамтын нийгэмлэг тус улсын өмнөд хил дээрх нөхцөл байдлыг улам хурцатгахыг зогсоохыг шаардсан байна” гэж хэвлэлийн алба мэдэгдэв.

    Өмнө нь Израилийн цэргүүд Ливаны өмнөд хэсэгт хилийн цэргийн бааз, цэргийн техник хэрэгслийн агуулах руу хэд хэдэн танк эсэргүүцэх пуужин харвасан гэж мэдээлээд буй юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ