• Өнөө орой В.Путиныг газардах үед Нисэхээс Шангри-Ла хүртэлх замыг хаана

    2019-09-02

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Гэхдээ тэрбээр өнөөдөр /2019.09.02/орой Улаанбаатарт газардах юм. Айлчлалтай холбоотойгоор өнөөдөр ажлын цагаар замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

    Харин зочныг Улаанбаатарт газардах үеэр Чингис хаан нисэх онгоцны буудлаас Шангри-Ла зочид буудал хүрэх замыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хаах ажээ.

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал маргааш албан ёсоор эхэлнэ. Энэ хүрээнд доорх замыг хаана гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа тул иргэд та бүхэн ажил, албаа зохицуулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

    Есдүгээр сарын 03-ны Мягмар гариг

    • Наадамчдын гудамж
    • Энхтайваны өргөн чөлөө
    • Чингисийн өргөн чөлөө
    • Уулын зам
    • Амарын гудамж
    • Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно.

    ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ