• Германы Ерөнхийлөгч нацистуудын харгис үйлдлийн өмнөөс Польш улсаас уучлал гуйв

    Өчигдөр Польшийн Велюнь хотод Дэлхийн 2-р дайн эхэлсэн ойг тэмдэглэлээ. Энэ үеэр Германы ерөнхийлөгч Штайнмайер Польшийн ард түмний эсрэг үйлдсэн Германы нацистуудын харгис үйлдлийн өмнөөс Польшийн ард түмнээс уучлал гуйлаа.

    Штайнмайер ийнхүү Польшийн ерөнхийлөгч Дудагийн хамт дэлхийн 2-р дайн эхэлсний 80 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Тэрбээр хэлсэн үгэндээ “Велюний халдлагаар амиа алдсан хүмүүсийн өмнө, Германы нацистуудын харгис үйлдлийн улмаас амиа алдсан Польшийн ард түмний өмнө толгой бөхийж, та бүхнээс уучлал гуйж байна” гэжээ.

    Польшийн ерөнхийлөгч Дуда хэлсэн үгэндээ “Германы нацистуудын түрэмгийллийн үйлдлийг хатуу зэмлэн буруушаагаад: Велюнь, Польш, мөн дэлхийн бусад оронд болсон хэргийг дахин давтагдуулахгүйн тулд бид дэлхийн 2-р дайныг мартаж болохгүй” гэж мэдэгдлээ.

    Тэрбээр арга хэмжээнд оролцсон Штайнмайерт талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ