• Их Британий олон хотод “хэлэлцээргүйгээр Европын холбооноос гарах”-аар завдаж байгааг шүүмжилж жагслаа

    Өнгөрсөн амралтын өдөр Их Британийн олон хотод жагсаал зохион байгуулж, ерөнхий сайд Борис Жонсоны Парламентыг завсарлуулсныг эсэргүүцжээ.

    Лондон, Манчестер, Оксфорд, Ливерпуль, Лийдс, Умард Ирландын төв Белфастад хэдэн арван мянган хүн жагсаал зохион байгуулж, Жонсоны Засгийн газар ардчиллыг үл хайхран, “хэлэлцээргүйгээр Европын холбооноос гарах”-аар хөөцөлдөж байгааг шүүмжиллээ.

    Жагсаалд “Европын холбооноос гарах”-ыг дэмжигчид болон үл дэмжичид аль аль нь хамрагджээ.

    10-р сарын 31 буюу Их Британи “Европын холбооноос гарах” эцсийн хугацаа дөхөөд байгаа энэ цаг үед парламент завсарлавал гишүүдэд “Европын холбооноос гарах” асуудлаар эрхээ хэрэгжүүлэх хугацаа хоёрхон долоо хоног үлдэх аж.

    Борис Жонсон парламентын хурлыг завсарлуулж буй нь гишүүдийн “хэлэлцээргүйгээр Европын холбооноос гарах”-ыг эсэргүүцэх хүчин чармайлтыг хориглохын төлөө байгаа хэрэг юм гэж шүүмжлэгчид үзэж байна.

    Тэгвэл “Европын холбооноос гарах” асуудлыг парламентын гишүүд бүрэн хэлэлцэх хугацааг олгоно хэмээн Борис Жонсон мэдэгдсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ