• Хятадад ухаалаг ачааны машиныг танилцуулжээ

    Хятадын Шанхай хотноо Дэлхийн хиймэл оюун ухааны их хурал болж байна. Шанхайн хиймэл оюун ухааны үлгэр жишээ төсөл болох Яншань боомтын хүнд даацын ухаалаг ачааны машин албан ёсоор үзэсгэлэнд тавигджээ.

    Автомат жолоодлоготой ачааны машин жолоочийн хоёр гарыг чөлөөлөх бөгөөд жигд эргэдэг байна.

    Ачааны машин 360 градусын мэдрэгчтэй. Замдаа тээврийн хэрэгсэлтэй тааралдвал өөрөө мэдэрч яаралтай тоормослох боломжтой. Бие даасан жолоодлогоос гадна 5G-V2X автомашины цахим технологийн тусламжтайгаар ажлын нарийн төвөгтэй орчинд 15 секундийн дотор ачааг ачиж буулгах ажлыг автоматаар гүйцэтгэх бөгөөд тээврийн замыг бие даан оновчтой төлөвлөж чаддаг байна.

    Өнөөдрийг хүртэл хүнд даацын ухаалаг ачааны машин 10 мянган км туршилт хийсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ