
“Барселона” багийн довтлогч Лионель Месси удахгүй болох тоглолтуудад багтаа туслаж чадахгүй болжээ.
RAC1-ийн мэдээлж байгаагаар аргентин залууг бэртэл гэмтэл авсныхаа дараа сэргэлт нь дахин нэг сар үргэлжилж магадгүй гэжээ. Ийнхүү “Барселона” баг“Осасуна”, “Валенсиа”, “Гранада”, “Вилларреал”-тай хийх тоглолтод түүнгүй үлдэх эрсдэлтэй болсон гэнэ.
Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд сэргэж амжаагүй байсан тул Атлетико (0: 1), Бетис (5: 2) багуудтай хийсэн тоглолтод гараагүй билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.