• Ц.Нямдорж:Ж.Эрдэнэбат,Н.Номтойбаяр,О.Содбилэг нар ард түмний амин эрх ашгийн асуудал болохоор яагаад алга болчихдог юм бэ

    2019-08-30

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Төслийн заалт тус бүр дээр гишүүд 10 минутын турш үг хэлж, байр сууриа илэрхийлж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдрорж намынхаа зарим гишүүдийг “Албан тушаал болохоор би, би гэчихээд ард түмний амин эрх ашиг болохоор алга болчихдог” хэмээн хатуухан шүүмжиллээ.

    Тэрээр, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар нэг, хоёр сонгогдоод л сайд,Ерөнхий сайд болцгоосон. Отгонбилэгийн Содбилэгийн аав нь УИХ-ын гишүүн, ээж нь УИХ-ын гишүүн, өөрөө гишүүн. Монголын төр энэ гэр бүлийг маш их харж үзсэн. Албан тушаал болохоор би, би  гэчихээд ард түмний амин чухал асуудал болохоор яагаад алга болчихдог юм бэ? Яагаад өглөө 10 цагт хуралдаа ирж сурдаггүй юм бэ? Бүтэн 3 жил зарим нь унтлаа. Одоо болоо юм биш үү?

    Лүндээ бид нарыг янз янзаар нь дуудаад өчнөөн л юм болж байгаа.Бид та нараас ичиж байна аа. Энэ этгээдүүдээс болж Баасанхүү гишүүнээр өдөр болгон бичлэг хийлгүүлж, Пүрэвдорж гишүүнээр өдөр болгон загнуулж байна. МАН-ын гишүүд ийм сахилгагүй байсныг  энэ 30 жилийн хугацаанд би үзээгүй юм байна.

    УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч тааллаараа ирнэ гээд Үндсэн хуульд биччихсэн байдаг юм. Бусад нь энд сууж байх ёстой юм. Сая нэр дурдсан гишүүдээ хуралд нь дуудаж суулгаач ээ гэж УИХ-ын даргад би горимын санал тавьж байна” гэв.

    https://www.youtube.com/watch?v=NNBEJc7y78o&feature=youtu.be

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ