• Ш.Жаргалсайхан гарьд наадмаар гаргасан жудаггүй үйлдэлдээ ард түмнээсээ уучлал хүслээ

    2019-08-30

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны дөрвийн даваанд жудаггүй үйлдэл гаргасан Ш.Жаргалсайхан гарьд ард түмнээсээ уучлал хүслээ.

    Ш.Жаргалсайхан “Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваанд Дорнод аймгийн арслан П.Мөнхбатад тахим өгөх үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа нийт Монголын бөх сонирхогч ард түмэн, энэ спортыг сонгон хичээллэж үндэсний өв соёлоо өвлөн авч явж байгаа хүүхэд, залуусаас уучлал хүсч байна. Өнөөдөр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны хуралдаан болж тухайн асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас гарах шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрнө” хэмээн фэйсбүүкээр дамжуулан  мэдэгдлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ