• Есдүгээр сарын 6-наас эхлэн оюутны Смарт картыг олгоно

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан холбогдох албаны хүмүүс оюутны Смарк картны захиалга болон сунгалтын талаар мэдээлэл өглөө.

    Нийслэлийн боловсролын газрын захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг:

    Оюутнуудын смарт картны бүртгэл наймдугаар сарын 26-30-ны өдрүүдэд хийгдэнэ. Харин олголтын хувьд оюутны тооноос хамаараад есдүгээр сарын 6-наас  эхлэн ажлын гурав хоногийн дотор хийгдэнэ.

    Нийслэлийн хөдөлмөр эхлэлтийн газрын, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг:

    Их,дээд сургуулийн оюутнуудаас гадна Мэргэжлийн боловсрол сургалтын төв, Политехник коллежийн оюутан залуучуудад оюутны цахим картыг олгодог. Оюутан залуустаа хэлэхэд Багшийн дээдийн Сонор плаза-д байрлах Цагийн ажлын биржээр дамжуулж олгодог байгаа. 2018-2019 онд 11795 смарт картыг оюутан залууст олгосон бол энэ жил 14194 оюутанд карт олгохоор ажиллаж байна.

    Улаанбаатар смарт компанийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Х.Хонгорзул:

    Өмнө нь сунгалтын ажлыг есдүгээр сараас 12 дугаар сард  хийдэг байсан бол энэ жил есдүгээр сараас зургаан сар хүртэлх сунгалтын ажлыг Улаанбаатар смарт картны байранд хийнэ.  Тэгэхээр оюутнууд маань заавал Боловсролын газар луу явах шаардлагагүй болж, төлбөр төлсөн баримттайгаа сургуулийн захиргаа болон сургалтын албандаа хандахад л болно гэсэн үг. Сургалтын алба нь манай компани дээр тухайн сургуулийн захирлын гарын үсэгтэй сунгалт хүссэн бичиг баримт, оюутнуудын хүсэлт, смарт карт, нэрсийн жагсаалтын хамт  ирж картын сунгалтаа хийх байгаа шүү.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ