• АНУ Афганистанд байгаа цэргээ татахаар төлөвлөж байна

    2019-08-30

    АНУ-ын ерөнхийлөгч Трамп “АНУ болон Афганистаны Талибан хөдөлгөөнтэй “хэлэлцээр тохиролцоонд ойртож” байна. Төлөвлөгөө ёсоор Афганистан дахь цэргээ татаж 8600-д хүргэнэ” гэж мэдэгдлээ.

    Трамп Фокс телевизэд ярилцлага өгөхдөө “Афганистанд байгаа цэргийн тоогоо 8600 болгосны дараа, Америк улс нөхцөл байдлаас шалтгаалан дараачийн шатны шийдвэрээ гаргана. Афганистанд суугаа цэрэг их хэмжээгээр цөөрсөн боловч АНУ Афганистанд цэргээ суулгах болно” гэжээ.

    Америк болон Талибаны төлөөлөгчид өнгөрсөн жилээс эхлэн Катарын нийслэл Дохад олон удаа хэлэлцээ хийсэн юм. Талибаны төлөөлөгч 28-нд твиттерээр “Хэлэлцээр тохиролцоонд ойртож” байна хэмээн жиргэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ