
Нийслэлийн Засаг даргын наймдугаар сарын 22-ны өдөр гаргасан захирамжаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалттай зорьчхоор болсон.
Захирамжийн дагуу наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдийн 08-20:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм.
Маргааш буюу наймдугаар сарын 31-ны өдөр тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.