• Монгол улс ТХЗ-ын хэрэгжилтээрээ дэлхийн улс орнуудаас 100 дугаар байранд жагсаж байна

    НҮБ-ээс Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хамаарагддаг Монгол улсын “Тогтвортой хөгжил-2030” зорилгуудын  хэрэгжилтийг үнэлж, сайн дүн өгчээ.

    Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хэрхэн хангах, юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй талаар улс орнууд Үндэсний сайн дурын илтгэлээ НҮБ-д жил бүр танилцуулдаг.

    Сайн дурын илтгэлийн хувьд амлалт өгсөн улс орнууд хоорондоо сайн туршлагаа солилцон, хэрэгжилтийг улам эрчимжүүлэхэд тусалдаг.

    2018 онд 47 улс орон Сайн дурын илтгэлээ танилцуулсан бол энэ жил танилцуулах 50 орны нэгт Монгол улс багтаж, өнгөрсөн долдугаар сард Нью-Иорк хотноо  Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулсан. Жил бүрийн Сайн дурын илтгэлийн дараа дэлхийн нийт 162 улс орныг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэр хэрэгжүүлж чадаж байгаа вэ? Гэдгээр нь дүгнэж, оноо өгдөг.Тэгвэл манай улсын хувьд дэлхийн 162 улсаас 65 оноогоор 100 дугаар байранд жагссан байна.

     

    Монгол улсын хэмжээнд хэрэгжилт хамгийн сайтай байгаа зорилт бол 1.Ядуурлыг бууруулах

    Зөвхөн жигнэсэн дундаж оноог нь эгнүүлэн жагсаадгаас гадна 17 зорилго тус бүрийн хэрэгжилтийг 0-100 оноогоор үнэлж,дүгнэдэг. Нийт 17 зорилгын хэрэгжилтээ үнэлүүлснээс хамгийн өндөр буюу 95.6 оноог ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт авсан бол хамгийн муу оноог есдүгээр зорилго дээр авчээ

    Ядуурлыг устгах 95.6
    Өлсгөлөнг зогсоох 44.5
    Эрүүл мэндийг дэмжих 65.7
    Чанартай боловсролыг дэмжих 97.5
    Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах 67.1
    Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах 65.4
    Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх 55.3
    Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох 76.1
    Инноваци болон дэд бүтцийн нэмэгдүүлэх 23.3
    Тэгш бус байдлыг бууруулах 73.1
    Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих 48.2
    Хариуцлагатай хэрэглээг дэмжих 80.8
    Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах 64.5
    Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах 0
    Хуурай газрын эко системийг хамгаалах 72.3
    Энх тайван, шударга ёсыг цогцлоох 64.6
    Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх 59.5

     

    Монгол улсын хувьд хамгийн сайн үзүүлэлттэй байгаа нэгдүгээр зорилгын хэрэгжилт бусад улс орнуудад ч ахиц сайтай байна. 1990 онд дэлхийн нийт хүн амын 36 хувь нь ядуу хүн амд тооцогдож байсан бол 2018 оны байдлаар ядуурлын төвшин 8.6 хувь хүртлээ буурчээ. 2030 он гэхэд дэлхий нийтийн хэмжээнд  ядуурлыг зургаан хувьд барих зорилготой юм. Харин манай улсын хэмжээнд нийт хүн амын 28.4  хувийг ядуу хүн ам эзэлдэг.

    НҮБ-ээс гаргасан 2019 оны ТХЗ-ын хэрэгжилтийн тайланд дурдсанаар  уур амьсгал, биологийн олон янз байдлын талаарх зорилгуудын хэрэгжилт  дэлхий даяар  хангалтгүй байгаа аж.  Жишээлбэл, дундаж оноо авсан улсуудын хувьд 13, 14, 15 зорилгуудын хэрэгжилтээр  хамгийн муу оноо авчээ.

    Нэг ч улс 14 дүгээр зорилго буюу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгын  хэрэгжилт дээр хангалттай дүн авсангүй. Үүнээс үзвэл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, устах аюул нүүрлээд байгаа төрөл зүйлийг аврах трэндүүд буруу тийшээгээ чиглэжээ. Хэдий ядуурлын түвшин буурч,түүний чанарын үзүүлэлт болох амьжиргааны түвшин буурч байгаа ч нөгөө талаараа уур амьсгалын өөрчлөлт, биологийн тэнцвэрт байдлыг хадгалах аян хангалтгүй байгааг олон улсын IPCC,IPBES байгууллагуудаас сануулсаар байна.

    Ашигласан материал: Sustainable Development Report 2019

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ