Эрүүлжүүлэгдсэн оюутныг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ

Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдон гэмт хэргийн гаралт өсдөг. Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдон 1200 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Click To TweetҮүнээс хулгайн 517,халаасны хулгай 84, мөн залилангийн 17 тохиолдол тус тус бүртгэгджээ. Click To Tweet

Өнөөдөр “2019-2020 оны хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээ буюу хичээлийн шинэ эхлэж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Урьдчилан сэргийлэх газрын дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн:

Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой хулганй гэмт хэрэг ихэсдэг. Бүх хүмүүс ажил, хичээл сургуульдаа явж гэрээ хяналтгүй, цонх,хаалгаа муу бэхлэдэг.

Халаасны хулгайн гэмт хэргийн хувьд автобусны буудал болон ЕБС,ИДС-ийн хүрээнд голчлон үйлдэгддэг бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоортавдугаар сард автобуснуудын камерын ашиглалтыг сайжруулсан байна.

Мөн Урьдчилан сэргийлэх газраас 179 ИДС,ЕБС-ын хяналтын камерыг шалгаж гацдаг, дүрс нь харагдадгүй, хадгалалт муу зэрэг 25 зөрчлийг илрүүлж, сайжруулах талаар сургуулийн захиргаанд хүргүүлээд байна.

Оюутнуудыг архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

Өнгөрсөн оны есдүгээр сард оюутнууд баар цэнгээний газраар үйлчлүүлэн,улмаар гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байжээ. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард найман оюутан эрүүлжүүлэгдсэн. Click To Tweet Гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Урьдчилан сэргийлэх газраас архи,согтууруулах ундааны хэрэглээнд анхаарч,аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Улмаар хэрвээ оюутан эрүүлжүүлэгдсэн бол сургуулийн захиргаанд нь мэдэгдэж байхаар болжээ.

Мөн үүнээс гадна есдүгээр сард хамгийн ихээр идэвждэг газар бол цахим тоглоом буюу PC-ний газрууд. Энэ асуудлын талаар Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,Цагдаагийн хурандаа Батзориг:

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургуульдаа явлаа гээд цахим тоглоомын газар луу явдаг тохиолдлууд гардаг. Нийслэлийн хэмжээнд цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 175 аж ахуй нэгж байна. Цахим тоглоомын асуудлыг зохицуулах Засгийн газрын 2014 онд баталсан журмын дагуу үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ямарваа нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жилийн хүрээнд нийтдээ 24 газарт насанд хүрээгүй хүүхдийг хонон өнжин тоглуулсан хэрэг гарсныг тогтоож, арга хэмжээ авсан.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ