Маргааш түрээсийн орон сууцанд орох хүмүүс байрныхаа батламжийг авна

Өнөөдөр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын явцын талаар болон сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн талаар тодруулга хийлээ.

Түрээсийн орон сууцны эхний шатанд тэнцсэн хүмүүсийн мэдээллээс дурьдвал:

Залуу гэр бүлийн энгийн түрээслэх ангилалд 6-14 жил ажилласан, түрээслээд өмчлөх ангилалд жил 12-16 жил ажилласан иргэд орж ирж байна. Энгийн түрээсийн төрийн албан хаагчийн ангилалд 25-45 жил ажилласан иргэд, харин ахмад настан ангилалд 87-100 настай ахмадууд орж иржээ.

Түрээсийн орон сууцны эхний шатны бүртгэл долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын тавны өдөр хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд цахимаар үргэлжилсэн. 972 айлын “Буянт-Ухаа-2” орон сууцны 580 айл нь энгийн түрээс, түрээслээд өмчих хэлбэрээр, 390 айл нь газраа чөлөөлснийхөө оронд орно.

НОСК-иас мэдээлснээр “Наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд эхний шатны системийн шүүлтүүрээр тэнцсэн иргэдийн мэдээллийг цаасан хэлбэрээр авсан бөгөөд маргаашийн дотор мэдээлэл бүрэн таарч байгаа эсэхийг шалгаж дуусч, сонгон шалгаруулах комисс хуралдана” гэлээ.

Цахимаар бүртгүүлсэн мэдээлэл нь цаасан бичиг баримттай бүрэн таарвал, хүсэлт гаргасан иргэд НОСК-тай гэрээ байгуулан, батламжаа шууд гардан авах юм байна.

Хэрвээ цахимаар бүртгүүлсэн мэдээлэл нь бодит байдлаас зөрүүтэй байх юм бол НОСК-ын хар жагсаалтад орж, түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй болно.

 НОСК-ын сонгон шалгаруулалтын үйл явцыг сөргөөр  харуулах гэж эх сурвалжгүй мэдээллийг олон нийтэд цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас АТГ,цагдаад өгчээ

Тодруулбал,энэ сарын 26-ны өдрийн өглөө 24mn,Дардас,News.mn сайтуудаар “НОСК-ын гурван ажилтан 2 тэрбум хүртэлх авлига авч шалгагдаж байна” гэсэн эх сурвалжгүй, хариуцлагагүй мэдээллийг олон нийтэд хийж төөрөгдүүлснийх төлөө тэдгээр сайтуудыг тус корпорациас АТГ, эрүүгийн цагдаагийн хэлтэс, бусад холбогдох байгууллагуудад зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэжээ.

НОСК-ын дэд захирал С.Дорждэрэм:

НОСК-ын ганц ч ажилтан авлигатай холбоотой асуудлаар шалгагдаагүй гэдгийг баттай хэлж байна.

 

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ