• Турк улс агаарын довтолгооноос хамгаалах S-400 пуужингийн систем хүлээн авчээ

    Туркийн Батлан хамгаалах яам ОХУ-д үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах хоёр дахь ээлжийн S-400 пуужингийн систем хүлээж авснаа мэдэгджээ.

    Туркийн Батлан хамгаалах яам мөн өдрийн мэдэгдэлдээ “Агаарын довтолгооноос хамгаалах хоёр дахь ээлжийн S-400 пуужингийн системийн холбогдох сэлбэг нийслэл Анкара хотын ойролцоох Муртерын нисэх хүчний баазад ирсэн бөгөөд хоёр дахь ээлжийн хүлээлгэн өгөх үйл явц нэг сар үргэлжилнэ” гэжээ.

    ОХУ-ын ерөнхийлөгч Путин ОХУ-д айлчилж буй Туркийн ерөнхийлөгч Эрдогантай Москвагийн агаарын үзэсгэлэнд оролцон, байлдааны Су-27 нисэх онгоц зэрэг олон хэлбэрийн шинэ онгоцтой танилцжээ.

    Эрдоган агаарын үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ “ОХУ-тай явуулах хамтын ажиллагаа Туркийн нисэх онгоц, сансрын технологийн хөгжилд шинэ эрч хүч нэмнэ” гэж онцолсон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ