Санчес “Интер”-т зээлээр очиход ойрхон байна

“Манчестер Юнайтед”-ын довтлогч Алексис Санчес удахгүй “Интер”-ийн тоглогч болно.

Эх сурвалжийн мэдээлснээр талууд шилжилтийн нөхцөлтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ нь 15 сая еврогоор худалдан авах сонголт бүхий түрээс байх гэнэ.

Үүний тодорхой хэсгийг түрээс болгон төлнө гэж тэмдэглэжээ.

“Милан”-чууд Чили залуугийн агент Фернандо Фелисевичтэй байгуулсан гэрээний талаар нарийвчлан ярилцаж байна. “Интер” нь Санчесын цалингийн 12 сая еврогийн 5-ыг нь төлөх ёстой гэж үзэж байна.

Өмнө нь “Манчестер Юнайтед” Антони Марталийн бэртлийн улмаас 30 настай Чили залууг багийг орхихгүй байж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан.

Сануулахад, Санчес 34 сая еврогоор 2018 онд “Арсенал”-аас “Манчестер Юнайтед”-д шилжсэн. Тэрбээр 45 тоглолтод оролцож 5 гоол оруулж, 9 оновчтой дамжуулалт өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ