• Сэтгэл зүйн эмчилгээний үеэр Өвөр Монгол эмэгтэй ташуурдуулан нас баржээ

    Өвөр Монголын нэгэн сэтгэл зүйн зөвлөгөөний төвдээр зөвлөгөө авах гэж ирсэн эмэгтэй ташуурдуулан  нас барсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.

    Өвөр Монголын нийслэл болох Хөх хотод долдугаар сарын наймны өдөр тус зөвлөгөөний төв дээрх хулс модны эмчилгээний үеэр энэ явдал тохиолджээ. Тус төвийн багш, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа эмчлэх арга хайн ирсэн хүмүүсийг нэг нэгээрээ газар доош харан хэвтэн, харин бусад нь хулсны саваагаар савхуурдахыг зааварчилсан байна.

    Долдугаар сарын наймны өдөр тэнд байсан үйлчлүүлэгч Өвөр Монголын Өглөөний сонинд тэр өдөр ажиллаж байсан багш шинэ,урьд өмнө нь ажиллаж байгаагүй гэж хэлжээ. Мөн өөрийгөө Хятадын уламжлалт эм,эмчилгээний талаар маш сайн ойлголттой гэр бүлээс гаралтай, ингэж хулсан саваагаар ташуурдуулан шийтгэл амссанаар өөрийгөө дотроос нь эмчлэх, сөрөг бодлоос ангижрахад нь тусладаг гэж хэлсэн байна.

    Хүнийг санаатайгаар гэмтээн, амь насанд нь аюул учруулсан гэх үндэслэлээр хэрэг гарах үеэр тэр анги дотор байсан нийт 12 хүнийг сэжигтнээр татаж, гэмт хэргийн хэрэг үүсгэжээ.

    Сэжигтнээр татагдсан, тус сэтгэл зүйн төвд явдаг байсан эмэгтэй нөхөр болох Вант Таоны мэдээлснээр тус төвөөр ихэвчлэн ажилгүй,гэрийн эзэгтэй нар үйлчлүүлдэг байжээ. Түүний эхнэрийн хувьд амралтын өдөр болгоны өглөөний есөн цагаас оройны таван цаг хүртэл тус төв дээр хичээллэдэг байсан бөгөөд хичээлийн үеэр гар утас хэрэглэхийг нь хориглодог байжээ.  Түүний гэр бүл тус зөвлөгөөний төвд ойролцоогоор 98 000 ам.долларыг зарцуулсан байна.

    Харин тус төвийн хажууд амьдардаг оршин суугчин мэдээлснээр “Байр нь хүний нүднээс нууц газар байрладаг. Харин хажуугаар нь өнгөрхөөр хаалгаар нь байнга эмэгтэйчүүд орж,гарч байдаг” гэжээ.

    Эрх баригчдын зүгээс мэдээлснээр тус сэтгэл зүйн зөвлөгөөний төв нь Чанг Хонгфанг гэх эмэгтэйн нэр дээр 2017 онд анх үүсгэн байгуулагдаж байж.

    Хөх хотын цагдаагийн байгууллагаас ирэх долоо хоногт гарах задлан шинжилгээний дүн мэдээллийг хүлээж байна.

    Эх сурвалж:sixthtone

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ