• Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авах эрх хэнд үүсэх вэ

    Буцалтгүй тусламж гэдэг нь оюутны хөгжлийн зээлээс ялгаатай ойлголт юм. Оюутны хөгжлийн зээл нь сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор эргэн төлөх шаардлагатай байдаг бол буцалтгүй тусламжийн хувьд эргэн төлөлт байдаггүйгээрээ онцлог.

    Дараах оюутнуудад сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно:

    -Бүтэн өнчин суралцагч

    -Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл аав,ээж нь хоёудаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч

    -Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаг гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч

    -Багш мэргэжлээр элсэн суралцагчид элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь даана

    -Нэг өрхийн гурав болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрийг бүрэн даана.

    Харин сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж аль хэдийн авсан, тэтгэлгээ цаашид үргэлжлүүлэх тохиолдолд өмнөх улирлын голч 2.0 болон түүнээс дээш байх ёстойг анхаарна уу. Click To Tweet Бакалаврын үндсэн буюу өдрийн ангийн оюутнууд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах боломж нээлттэй. Click To Tweet

    Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл БСШУСЯ-ны харъяа Боловсролын зээлийн санд хандана уу.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ