• “Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө долоо дахь жилдээ зарлаж байна.

    “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар

    Тавигдах шаардлага:

    1. Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2, 3, 4-р курсын өдрийн ангийн оюутан байх.

    Үүнд:

    • Уул уурхайн ашиглалтын технологи
    • Геологи
    • Уул уурхайн менежмент
    • Маркшейдер
    • Ашигт малтмалын баяжуулалтын  технологи
    • Уурхайн машин тоног төхөөрөмж
    • Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
      • Агрономи
      • Хөрс судлал, агрохими
      • Ойн иженер
      • Экологи, байгаль хамгаалал
      • Байгаль орчны нөхөн сэргээлт
      • Цахилгааны инженер
    1. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
    2. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон байх;
    3. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;

    Бүрдүүлэх материал:

    1. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
    2. Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;
    3. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
    4. Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
    5. 500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.

    Материал хүлээн авах

    Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.

    Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.

    Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.

    Холбоо барих

    Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

    Утас: 976-75055555 /707/

    976-99180200

    Цахим хаяг: mailto: munkhzaya.e@erdenestt.mn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ