• Өмнөд Солонгосчуудын олон цагийн ажлыг даван туулахад ашигладаг өнгөлөг арга

    Хамгийн урт ажлын цагтай улсын хувьд Өмнөд Солонгосчууд ажлын ширээгээ гоёмсгоор чимэглэхэд ихээхэн анхаарах болжээ.Өмнөд Солонгосчуудын хувьд жилд дунджаар 2024 цагийг ажил дээрээ өнгөрөөдөг бөгөөд энэ нь бусад улс орнуудын дунджаас 278 цагаар илүү байдаг. Click To Tweet

    Сөүлийн Сүншин Эмэгтэйчүүдийн их сургуульд дизайн инженерийн профессор Ли Ханг-Өний хэлснээр бол ширээгээ тусгайлсан заслын шийдлээр засч тохижуулах нь ажилчдын стрессийг бууруулаад зогсохгүй ажлын байрны тав тухыг нэмэгдүүлж, ажилчдын,тэр дундаа залуу ажилчдын ажиллах эрч хүчийг нэмэгдүүлдэг байна. 

    Энэхүү ажлын ширээгээ тусгайлан тод өнгөөр гоёж чимэглэх нь залуучуудын дунд ихээр дэлгэрчээ. Харин ахмад  насны хүмүүс ингэж чимэглэх нь санхүүгийн хувьд гарзтай, хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байгаа гэнэ.

    Жишээлбэл, 35 настай, залуу банкир Ли Жү-Хи өөрийн ажлын ширээгээ өөрийн хамгийн дуртай ягаан өнгөөр чимэглэжээ. Агаар чийгшүүлэгч, жижиг сэнс, агаар шүүгч, компьютерийн гар гээд ширээн дээрх бүх л эдлэл,хэрэгсэл нь бүгд ягаан өнгөтэй.

    Би энд анх ажилд орсноосоо хойш буюу зургаан жилийн өмнөөс л ширээгээ чимэглэдэг байсан. Ширээгээ ингэж чимэглэхэд сард дунджаар 30-40 мянган вонн зарцуулдаг,гэхдээ шинэ бараа харсан тохиолдолд 150 мянгыг ч зарцуулах үе бий. Тийм ч их мөнгө биш шүү дээ, ширээгээ харахаар л гоё санагдаад байдаг юм.

    30 настай, худалдааны борлуулагч Хэюүн Ра ширээгээ Холливүүд загвараар тохижуулжээ.

    Эх сурвалж:Bbc

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ