Дарханы чиглэлд явж байсан 32 зорчигчтой автобус осолдож, нэг хүн амиа алджээ

Улаанбаатараас Дархан чиглэлтэй явсан зорчигч тээврийн автобус өнгөрсөн шөнө 00.00 цагийн орчимд осолдож нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, Хятад улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн том оврын ачааны ТРАК өгсөж яваад унтарч, ухрах үйлдэл хийгээд Дарханы чиглэлд явж байсан 32 зорчигчтой автобусыг мөргөсөн байна.

Ослын улмаас нэг хүн нас барж 5 хүн эмнэлэгт хүн хүргэгдсэний хоёрт нь гэмтлийн зэрэг тогтоогдсон байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан ослын 60 орчим хувь нь орон нутгийн замд бүртгэгддэг бөгөөд үүнээс шалтгаалж ослын үед автомашин шатах, дэлбэрэх зэрэг аюултай байдаг. Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, бүрэн хангасны дараа хөдөлгөөнд оролцож хэвшихийг ТЦАнаас зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ