Бохир соруулж байсан иргэд ухаан алдаж, худагт унасныг эмнэлэгт хүргэжээ

Говьсүмбэр аймагт ус сувгийн компанийн ажилчид хийнд хордож, бохирын худагт унажээ. Тус аймгийн Сүмбэр сумын нутаг, Төмөр зам багийн 305 дугаар байр 3.5 метрийн гүнтэй бохирын худагт  хоёр хүн унасан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу онцгой байдлын долоон алба хаагч хэргийн газарт очих үед “Ус Ду” ХХК-ийн ажилтан Сүмбэр сумын иргэн 62 настай, эрэгтэй Д, 47 настай, эрэгтэй Э нар бохирын худгийн ус соруулж байгаад ухаан алдаж унасан байжээ. Аврагчид хоёр иргэнийг худгаас эсэн мэнд гаргаж, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ