• Австралийн зохиолч Ян ХенЖүнийг Хятадад аялж явахад нь тагнуул хэмээн саатуулжээ

    Хятадын эрх баригчид Австралийн иргэн, зохиолч Ян ХенЖүнийг тагнуул хийсэн хэргээр баривчлан, долоон сарын турш хүнд нөхцөлтөй шоронд хорьжээ.

    Нэгдүгээр сард 54 настай Австралийн иргэн Ян Хенжүнийг эхнэр,хүүхдийн хамт Гуанжоу хотод аялж явахад нь Хятадын эрх баригчид цагдан хорьжээ.  Цагдан хоригдож байх явцад нь Янг  өмгөөлөгч, гэр бүлийн хүмүүстэй нь уулзуулахаас татгалзсан байна.

    Өмнө нь Хятадын дипломатч байсан Ян ХенЖүн нь 2000 онд Австралийн харъяат иргэн болсон бөгөөд цахим сүлжээнд өөрийгөө ардчилсан үнэт зүйлийг эрхэмлэгч либерал судлаач гэж нэрлэсэн юм. Click To Tweet Хэдий эх орноосоо арав гаруй жил хол амьдарч байгаа хэдий ч Хятад улсын одоогийн нийгэм эдийн засгийн байдал, олон улсын харилцааны талаарх блогоороо алдартай болсон юм. Тэрээр дан ганц твиттер хуудсандаа л гэхэд 130 000 гаруй дагагчтай. Click To Tweet

    Австарлийн Гадаад хэргийн сайд Марисэ Пэйн “Янын аюулгүй байдлын талаар ихэд санаа зовж байна. Ян Австралийн Засгийн газрын төлөө Хятад улсыг тагнаж байсан гэх ямар ч үндэслэл байхгүй” гэж хэлсэн юм.

    Харин үүний хариуд Хятадын Гадаад хэргийн яамнаас “ Австралийн тал Хятадын шүүх засаглалд бүрэн хүндэтгэл үзүүлж, энэ хэргийг шийдэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх хэрэгтэй” гэжээ.

    Эх сурвалж:Bbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ