• Жүжигчин Леонардо Ди Каприо Амазоны ойн түймрийг унтраахад 5 сая ам.долларын туслалцаа үзүүлнэ

    Жүжигчин Леонардо Ди Каприо өөрийн үүсгэн байгуулсан “Earth Alliance” байгаль орчныг хамгаалах сангаас Амазоны ширэнгэн ойн гал түймрийг унтраахад 5 сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээ зарлажээ. Click To TweetТус сангийн зүгээс “Amazon Forest Fund” хэмээх хандивын аяныг эхлүүлж, жүжигчин маань өөрийн инстаграм хуудаснаа” Дэлхийн уушиг гал түймэрт өртлөө. Нэг сая уугуул иргэд болон гурван сая биологийн үнэт төрөл зүйлийн аж төрдөг гэр болох Бразилийн Амазон ширэнгэн ойн гал түймэр үргэлжилж байна” гэж бичин, олон нийтийг тусламжийн гараа сунгахыг уриалжээ.

    https://www.instagram.com/p/B1ltuBjlNuY/?utm_source=ig_embed

    Дэлхийн уушги гэгддэг Амазоны ширэнгэн ой дэлхийн нийт хүчилтөрөгчийн 20 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг бөгөөд түүхэндээ хамгийн том гал түймрийн аюулд өртөөд байгаа юм.

    Бразилийн ширэнгэн ойд гарсан гал түймрийг унтраахаар эрх баригчийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

    Бразил улсын ерөнхийлөгч дэлхийн хамгийн том ой гал түймэрт автаад байхад  ямар ч хариу арга хэмжээ авахгүй байгаа гэж ихээр шүүмжлэлд өртсөн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Амазоны ширэнгэн ойн гал түймрийг унтраахаар ус асгагч суурилуулсан байлдааны нисэх онгоцууд бүхий Бразил зэвсэгт хүчин ажиллаж эхэлжээ. Гал түймрийг унтраах ажилд нийт 44 мянган цэрэг дайчлагдаад байгаа юм. Click To Tweet

    “Amazon Forest Fund” санд цугларсан хандивыг Амазон, тэнд байгаа зэрлэг амьдрал,дэлхийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө зүтгэж буй орон нутгийн хамтрагч байгууллага, уугуул иргэдийн гарт шууд төвлөрүүлэх юм. Click To Tweet

    Харин өнөөдөр өглөө болсон уур амьсгалын асуудлаар хийгдсэн “Их долоо”-гийн уулзалтаар, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, бүлгэмийн зүгээс гал түймрийг унтраахад  20 сая ам.долларын туслалцаа үзүүлэхээ мөн адил мэдэгдсэн.

    Ийнхүү дэлхийн удирдагчид нэгдэж байгаагаас гадна хандивын аянд Кристиано Рональдо, Женнифер Лопес зэрэг алдартнууд дуу хоолойгоо хүргэж байна.

    “Earth Alliance” сангийн албан ёсны хуудсаар дамжуулан “Amazon Forest Fund” аянд хандив өргөх боломжтой.

    Эх сурвалж:Bbc

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ