• Маргааш 07.00-15.00 цагийн хооронд Чингэлтэй, Баянгол дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Энэ сарын 28-нд буюу маргааш Чингэлтэй, Баянгол дүүрэгт өглөө 07.00 цагаас эхлээд 8 цагийн турш цахилгааны хязгаарлалт гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

    Энэ талаар УБЦТС-аас тодруулахад, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утас солих ажил хийгдэхтэй холбогдуулан 110 кВ-ын Умард дэд станцыг маргааш /2019.08.28/ өглөөний 07.00-15.00 цагийн хооронд хүчдэлээс бүрэн чөлөөлнө.  Үүнтэй холбоотойгоор, Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 5, 6 дугаар хороо,  Баянгол дүүргийн 10, 11, 12, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахилгааны хязгаарлалт хийнэ” гэлээ.

     Чингэлтэй дүүрэг:

    • 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Итгэлт орших худалдааны төв, Тэди төв, Урт цагаан, 1, 2 дугаар Дөчин мянгат, Бага тойруу 6 дугаар хороолол, Үйлчилгээний төв, Нисдэг машин, 5, 50 дугаар сургуулиуд, Баянбүрд, Баянбүрдийн тойргийн уулзварын гэрлэн дохио, Хүрд ХХК орчмоор;

    Баянгол дүүрэг:

    • 10, 11, 12, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 6 дугаар бичил хороолол, Горькийн 1-20, 26, Зүүн Нарангийн 1-10 дугаар гудамжууд,  12 дугаар хороо, Хүрээ дээд сургууль, 28-р сургууль, Билэг их дэлгүүр, 3 дугаар хорооллын зарим орон сууцны байрууд, Мянган нэрийн бараа, Тумбааш, Түмэн плаза, Москва комплекс орчмоор, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун урд талын уулзварын гэрлэн дохио орчмоор.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ