Тайландын хааны ордноос өмнө нь Хааны бие хамгаалагч байсан бага хатны ховор зургуудыг дэлгэлээ

Зурган дээрх  тулааны хувцас хэрэгсэл өмсөн,сөнөөгч онгоцыг ахалж байгаа эмэгэтй бол өмнө нь Тайландын эзэн хааны бие хамгаалагч байсан,бага хатан Синенат Вонгважирапакди юм.

Тайланд улсын эзэн хаан,67 настай Маха Важиралонгкорн өнгөрагч долдугаар сард өөрийн бие хамгаалагч байсан 34 настай Синенат Вонгважирапакдийг хоёр дахь эхнэрээ болгон хуримлаж, бага хатны  цол хэргэмийг  олгосон билээ. Хаан Синенаттай хуримлахаасаа өмнө гурван ч удаа гэрлэн,салж,нийт долоон хүүхдийн эцэг болжээ.Бага хатан Синенатын хувьд Хааны хувийн бие хамгаалагч болохосоо өмнө онгоцны үйлчлэгээр ажиллаж байсан бөгөөд улмаар хааны хамгаалалтын албанд хүчин зүтгэх болж, 2016 онд генерал цолтой болсон.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Тайланд улсын зуун жилийн түүхэн дэх хааны хамгаалалтын албанаас хатны сэнтийд заларсан анхны эмэгтэй ажээ.

Эх сурвалж:Bbc

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ