• Ө.Энхтүвшин: Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих боломжгүй, цолыг хураах эсэхийг Ерөнхийлөгч шийднэ

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин допинг илэрсэн Э.Оюунболд аваргатай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

    Ө.Энхтүвшин “Эргэн тойронд нь камер байрлуулсан өрөөнд, зөвхөн тавчик, дотуур хувцастай нь оруулаад допингийн шинжилгээ авдаг. Тухайн бөх шинжилгээний дээжтэй саваа таглаад өгдөг. Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих боломжгүй. Хэрвээ болдог бол допингийн шинжилгээг улсын наадмын өмнө авмаар байна. Гэтэл 512, 1024 бөхөөс шинжилгээ авах зардал өндөртэй. Одоо 16 бөхийн шинжилгээний хариуг зарлах гэж хэр удаж байгаа билээ. Олон улсын жишиг ч тийм байдаг, тухайн тэмцээний дараа тамирчнаас допингийн шинжилгээ авдаг. Тэгэхээр энэ бол бөхчүүдийн хариуцлага, ёс зүйн л асуудал.

    Улсын наадмын түрүү бөхөөс допинг илэрсэнд харамсаж байна. Э.Оюунболдод ямар шийтгэл ноогдуулах, цолыг нь хураах эсэхийг хүмүүс их сонирхож байна. Юуны түрүүнд Үндэсний бөхийн салбар хороо хуралдаж шийдвэрээ гаргана. Дараа нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдан, тодорхой шийдэлд хүрнэ. Түүний дараа Э.Оюунболдын цолыг хураах эсэхээ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ