Израиль Иордон голын баруун эрэгт еврейн суурин байгуулахыг Палестин эсэргүүцэв

Палестины Үндэсний Чөлөөлөх Байгууллагын гүйцэтгэх хорооны гишүүн Ханан Ашрави өчигдөр  сонсгол мэдээ гаргаж, Израйлийн ерөнхий сайд Нетаньяхугийн мөн өдөр гаргасан Йордан голын баруун эрэгт еврейчүүдийн оршин суугчдын цэг байгуулах тогтоолыг зэмлэн буруушаажээ.

Ашрави сонсгол мэдээндээ, Израйлийн еврейчүүдийн оршин суугчдын цэгийг өргөтгөн байгуулах тогтоолыг “Ёс зүйгүй колончлол шат ахиж байна” гэж дүгнээд Нетаньяху “Палестины нутаг дэвсгэр, эх баялгийг хулгайлах” замаар оршин суугчдын сонгуулийн саналыг авахаар оролдож байгаа бөгөөд энэ тогтоол олон улсын хуулийг зөрчиж байна” гэж онцолжээ.

Нетаньяху өчигдөр Йордан голын баруун эрэгт еврейчүүдийн оршин суугчдын 300 иж бүрэн шинэ хороолол байгуулах тогтоол гаргажээ. Энэ оршин суух цэг Палестины ерөнхийлөгчийн ордны байгаа Рамаллах хотоос ойрхон ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ