• Увс аймгийн ИТХ-ын дарга албан тушаалаа ашиглан тендерүүд авчээ

    Увс аймагт зарлагдсан бүх барилгын тендерүүдийг Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат албан тушаалаа ашиглан авч гүйцэтгэлийг нь хийж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

    Увс аймгийн тѳвийн Тѳрийн банкны барилгыг авга ахынхаа нэр дээр, Ѳлгий сумын соёлын тѳвийн засварын ажлыг тѳрсѳн дүүгийнхээ компаниар, Малчин, Хяргас сумдын дотуур байрны засварыг ѳѳрийнхѳѳ баз хүргэний компаниар, Сагил сумын зам засвар тохижилтын ажлыг ѳѳрийнхѳѳ компаниар гүйцэтгүүлж байгаа гэнэ.  

    Эдгээрээс гадна хоёр ч сумын халаалтын тендер болон Тариалан сумын цэцэрлэгийн барилгын 2,5 тэрбум төгрөгийн тендерийг авахаар эрх мэдлээ ашиглан улайрч байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Түүний энэ үйлдэл бусад барилгын компанийг зогсонги байдалд хүргээд байгаа ажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ