• Ц.Өнөржаргал: Амьд байгаа хүнийг нас барчихсан болгоод газрыг нь булаан,дээрэмдэж байна

    “Эко Зайсан” ТББ-ын тэргүүн Ц.Өнөржаргал Зайсангийн амын нийт оршин суугчдыг төлөөлөн удаа дараа гарах болсон нэгэн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Хуулийн дагуу бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газарт буюу Зайсангийн зүүн аманд 1995 оноос өмнө амьдарч байсан, 50-60 жил амьдарч байгаа хүмүүст газар ашиглах гэрчилгээ авах эрх үүсдэг. Click To Tweet

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайд 2018 оны гуравдугаар сарын 29-ны өдрийн тушаалаар усны нөөцийг бохирдохоос сэргийлэх,байгаль орчны төлөв байдлыг алдагдуулахгүй байх зорилгоор Зайсангийн аманд ашиглалтын зөвшөөрөлтэй байсан 28 иргэн,ААН-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Цуцлагдсан тусгай зөвшөөрлүүд дотор УИХ-ын гишүүн асан Гүндалайгийн төрсөн эгч болох Оюундалайгийн Одсүрэнгийн нэр дээрх ашиглалтын зөвшөөрлүүд байжээ.

    О.Одсүрэнгийн нэр дээрх 2041 га газрыг “үл хөдлөх хөрөнгө баригдсан” гэх үндэслэлээр цаашид  ашиглах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь сэргээжээ.

    Харин 2019 оны тавдугаар сарын хоёрны өдрийн А/158 дугаар тушаалаар О.Одсүрэнгийн нэр дээрх 2041 га газрыг “үл хөдлөх хөрөнгө баригдсан” гэх үндэслэлээр цаашид  ашиглах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь сэргээжээ.Уг  тушаалын араас 3-ны өдөр  тус яам хурдан шуурхай ажиллан, О.Одсүрэнгийн нэр дээрх тусгай хамгаалалттай газрыг ашиглах гэрчилгээг нь гаргаж өгчээ.

    Мөн өөр газрын зөвшөөрөл үзүүлэн, оршин суугчдыг луйвардан, тухайн газар дээр нь оршин сууж байгаа иргэнийг нас барсан болгож,жирийн иргэдийг дээрэмдэн,газрыг нь булаан авах гэж оролдлого хийжээ.

    Ц.Өнөржаргал:

    Бүх зөвшөөрлүүд нь О.Одсүрэн дээр гардаг. Харин шүүх, цагдаа нэр хэрэг үүсгэхээр Гүндалай өөрөө итгэмжлэгчээр орж ирдэг. Хоосон, хэн ч суурьшаагүй газрыг авсан бол бидэнд хамаагүй. Заавал нэг иргэнийг дээрэлхэн булааж авдаг. Тэр газар дээр амьд,амьдарч байгаа хүнийг нас барчихсан болохоор газар нь чөлөөлөгдсөн гэж хоорондоо хуйвалдсан. Тэгтэл тэр хүн нь амьд байгаа шүү дээ.

    Зөрчлийг залруулахын тулд Ц.Өнөржаргал Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаанд хандтал, тус газрын мэргэжилтэн Оюунт “Одсүрэн гэдэг хүн энэ газрыг ашиглах зөвшөөрөлтэй юм байна,тэглээ ч өмнө нь энд амьдарч байсан хүн нь нас барчихсан юм байна” гэж хэлээд,үйл ажиллагаа явуулсан гээд 500 мянган төгрөгөөр торгон,арга хэмжээ авчээ.

    Харин үнэхээр ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг БОАЖЯ-наас асуухад, тэр газрыг ашиглах ямар ч зөвшөөрөлгүй байв. Ийнхүү хуурамч буюу өөр газрын гэрчилгээ үзүүлж, луйвардан,жирийн иргэдийг дээрэмдэж,газрыг нь булаан авах тохиолдлууд олноор гарах болжээ.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ