Шалгалтаар Монгол улсын 4, Хятад улсын 32 иргэн холбогдох бичиг баримтын бүрдэлт хийгээгүй, сум орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тусгай зөвшөөрөлтэй талбайгаас ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон байна.
Агуулах болон штолин дотор нь олборлосон, баяжуулсан вольфром байсныг мөн битүүмжилжээ. Энэхүү зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шалгах ажиллагаа явуулах хүсэлт гарган шилжүүлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.