• Ливаны Ерөнхийлөгч: Израилийн агаарын дайралт нь дайн зарласантай яг ижил юм

    Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун Израилийн түрэмгийллийн талаар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд гомдол гаргажээ. Ням гарагт Бейрут хотын захын ба даваа гарагт Бекааглава мужийн объектууд руу дрон нисгэсэн дайралтыг “дайн зарласан” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

    Израилийн нисэх хүчин Ливаны агаарын орон зайд довтоллоо

    “Ливаны ард түмэн дайн биш энх тайвныг хүсдэг. Гэхдээ биднийг хэн ч ямар ч хэлбэрээр заналхийлэхийг зөвшөөрөхгүй” гэж Аун хэлжээ. Түүний хэлснээр үйлдсэн халдлагууд нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 1701 тогтоолын эхний заалтыг зөрчсөн ба Ливанд “тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах эрхээ хэрэгжүүлэхийг зөвшөөрнө” гэжээ.

    “Сануулахад, Ням гарагт Израилийн нисэх хүчний хоёр нисгэгчгүй онгоц Ливаны агаарын орон зайд халджээ. Нэг нь Бейрутын өмнөд хэсэгт осолдож, нөгөө нь агаарт дэлбэрч (зарим хүмүүсийн мэдээлж байгаагаар буудсан) “Хезболла” хөдөлгөөний мэдээллийн төвийн барилгад гэмтэл учруулжээ. Гурван хүн сумны хэлтэрхийнд оногдож шархаджээ. Ливаны Ерөнхий сайд Саад Харири уг үйл явдлыг “Ливаны тусгаар тогтнолын эсрэг түрэмгийлэл үйлдсэн ажиллагаа “2006 оны Ливан-Израилийн дайны дараа НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан 1701 тогтоолыг илт зөрчсөн” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

    Түүний хэлснээр уг хэрэг явдал “бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж, нөхцөл байдлыг улам дордуулж байгаа” ба “Ливаны засгийн газар Ливан улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй дайсагнасан төлөвлөгөөнд оруулахгүйн тулд бүх арга хэмжээг авна” гэж Харири цохон тэмдэглэжээ.

    Даваа гарагт Израиль Сирийн хилийн ойролцоо орших Захле дүүрэгт (Бекаа муж) байрласан объектуудад халджээ. Jerusalem Post-ын мэдээлснээр Палестиныг чөлөөлөх үндэсний фронтын суурин обьеоктод цохилт өгсөн байна. Дайралтаар гэмтэл бэртэл авсан хүн байхгүй, зөвхөн материаллаг хохирол учирсан гэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ