• Дональд Трампын хүү Дональд Трамп Жуниор:Монголчуудын найрсаг дулаан зан үзэсгэлэнт байгалиасаа ч сайхан

    2019-08-27

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жуниор Монголын баруун хязгаараар хувийн аялал хийж, аяллаас  төрсөн сэтгэгдлээ хувийн Инстаграм хуудсандаа оруулжээ.

    Тэрээр “Найзуудаа, өнгөрсөн долоо хоногт  хүү Доннитойгоо Монголоор аялж, гэрт амьдраад эргэж ирлээ. Бид 4WD жийп, мориор олон километр зам тууллаа. Удахгүй олон зураг оруулна.  Монгол орон үнэхээр миний очиж үзсэн, харсан хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг бөгөөд  хүн ардынх нь найрсаг,  дулаахан зан үзэсгэлэнт байгалиасааа ч сайхан юм.  Ийм гайхалтай аяллын дараа энгийн амьдралдаа орох харамсалтай байна шүү” гээд зургуудаа оруулжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ