• ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийн хилээр гарах эрхийг нь сэргээжээ

    ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн хил нэвтрэх эрхийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс сэргээсэн гэнэ. Учир нь Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэнд тааруу, гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүсэлт тавьсныг шүүх хянаж үзээд хилээр гарахыг хориглосон захирамжаа цуцалсан байна.

    ХХБ өөрийн охин компани “Монголын зэс”-ээр “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл хэмээн АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран шалгаж буй билээ.

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар худалдан авсан хэмээх энэхүү хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс эхлээд салбарын сайд асан Д.Эрдэнэбат нарыг шалгаж буй. Мөн Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцон, цагдан хорьж байснаа суллан өдгөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аваад байсан юм. Тэгвэл шүүх Д.Эрдэнэбилэгт авсан таслан сэргийлэх дээрх арга хэмжээгээ ийнхүү өөрчилжээ. 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ