• Тейлор Свифт хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтыг тасархай тэргүүлэв

    Америкийн дуучин Тейлор Свифт Forbes сэтгүүлээс гаргасан судалгаагаар хөгжмийн салбарт хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучин болжээ. 2019 онд тэрбээр 185 сая долларын ашиг олсон бөгөөд түүний ихэнх хэсгийг “Reputation Stadium Tour” авчирсан байна. Тэрбээр хөгжмийн салбарын хамгийн өндөр орлоготой хоёр дахь эмэгтэй болох Бейонсегээс хоёр дахин илүү мөнгө олжээ.  Бейонсе 81 сая долларын орлого олсон байна. Жилийн өмнө Кэти Перри жагсаалтыг тэргүүлж, Тейлор Свифт хоёрдугаар байр эзэлж байжээ.

    Эхний 10 дуучин:

    1. Тейлор Свифт (185 сая доллар)
    2. Бейонсе (81 сая доллар)
    3. Рианна (62 сая доллар)
    4. Кэти Перри (57.5 сая доллар)
    5. Пинк (57 сая доллар)
    6. Ариана Гранде (48 сая доллар)
    7. Женнифер Лопез (43 сая доллар)
    8. Лэди Гага (39.5 сая доллар)
    9. Селин Дион (37.5 сая доллар)
    10. Шакира (35 сая доллар)

    Энэхүү зэрэглэлийг тогтоохдоо 2018 оны 6-р сараас 2019 оны 6-р сар хүртэл олсон татварын өмнөх орлогыг харгалзан үздэг байна. Төлөөлөгч, менежер, хуульчийн хөлс хасагдаагүй ажээ. Тооцоог Nielsen Music ба Pollstar-ийн мэдээлэл, түүнчлэн зохион байгуулагчид, салбарын мэргэжилтнүүд болон бусад олон ододтой хийсэн ярилцлагад үндэслэн тооцдог гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ