Жудо ДАШТ: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар зодоглоно

Япон улсын Токио хотноо жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр болон ОУХМ Ц.Цогтбаатар, эмэгтэй 57 кг-ын жинд Л.Энх-Отгон нар барилдана.

Эрэгтэй 73 кг-ын жинд өрсөлдөх Г.Одбаяр гавьяат энэ онд Тбилисийн Гранприд 5-р байранд шалгарсан бол Антальягийн Гранприд шилдэг 8-д шалгарч УАШТ-д хүрэл медаль хүртсэн. Харин Ц.Цогтбаатар Ази-Номхон далайн АШТ-д түрүүлж, Парисын Их Дуулгаас мөнгөн медаль хүртсэн бол УАШТ-д түрүүлсэн.

Эмэгтэй 57 кг-ын жинд өрсөлдөх 19 настай залуу мастер Л.Энх-Отгон анх удаагаа том тэмцээнд барилдана.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ