• Томоохон операторууд 4G LTE сүлжээг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор хөдөлгөөнт интернет хэрэглэгчдийн тоо 2023 он хүртэл эрчимтэй нэмэгдэнэ

    2003 оны байдлаар л гэхэд нэг жилд л Unitel,Mobicom,G-mobile,Skyle гэсэн үүрэн телефоны компаниудын 100 мянган сим кард зарагдаж байв. Click To Tweet Одоо энэ тоо хэд дахин өссөн биз ээ.

    Тэгвэл Монголын цахилгаан холбоо, хөдөлгөөнт интернетийн талаарх статистик мэдээлэл,судалгаа,шинжилгээний ажил 2019 оны байдлаар хийгдэж,үр дүн нь ResearchAndMarkets сайтад нийтлэгджээ.

    Монгол улсын цахилгаан холбооны зах зээлийн хувьд харьцангуй өрсөлдөөн ихтэй, ямар нэгэн компанийн ноёрхол байхгүй, либералчлагдсанд тооцогддог.

    Судалгааны үр дүнгээс харвал өндөр хурдны суурин интернетийг нэвтрүүлснээр өнгөрсөн таван жилийн хугацаанд оршин суугчдын интернетэд холбогдох нь эрс нэмэгджээ. Суурин интернетийн зах зээлийн үзүүлэлтүүдэд ирэх таван жилийн хугацаанд дундаж өсөлт ажиглагдах төлөвтэй байна. Интернетэд холбогдсон хүмүүсийн тоо ингэж нэмэгдсэн нь салбарын ноёрхол байхгүй болж, өрсөлдөөн бий болох болсонтой холбоотой. Click To Tweet

    Хөдөлгөөнт интернетийн хувьд өнгөрсөн таван жилийн хувьд маш хурдацтай хэрэглээнд нэвтэрчээ. Олон улсын цахилгаан холбооны нэгдлийн зүгээс утасгүй технологийн хөгжлийг үе үеээр ангилж ялгадаг ба одоо энэхүү хөгжил нь манай улсын хувьд дөрөв дэр үедээ нэвтэрчээ. Бид нарын сайн мэддэгээр 4G LTE сүлжээ гэж нэрлэдэг.

    Томоохон үүрэн телефоны компаниуд бүгд 4G LTE сүлжээг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор ирэх таван жилийн хугацаанд хөдөлгөөнт интернет хэрэглэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна.

    Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын цахилгаан холбооны салбарт гарсан томоохон өөрчлөлтүүдээс дурьдвал:

    – “Asia Broadcast Satellite” компанийн тусламжтайгаар Монгол улс анх удаа өөрийн гэсэн “Mongolsat-1” хиймэл дагуултай болж, улсынхаа хаанаас ч кабелийн телевизийн 100 орчим сувгийг шууд үзэх боломжтой болсон.

    -“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нийт хувьцааны 94.7 хувь буюу 24,499,287 ширхэг хувьцааг Монгол Улсын Засгийн газар дангаараа эзэмших болсон

    -4G LTE сүлжээг нэвтрүүлснээр хөдөлгөөнт интернет хэрэглэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна

    -Үүрэн телефоны Мобиком компанийн хувьд жирийн LTE-ээс хурдны хувьд гурав дахин хурдан LTE-A сүлжээг тус тус нэвтрүүлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ