• Шинэ Зеландын УИХ-ын дарга хурлын үеэр гишүүнийхээ хүүхдийг угжаар хоолложээ

    Шинэ Зеландын УИХ-ын дарга Тревор Маллард гурав дахь өдрийн хурлаар индэр дээрээ нэгэн хүндтэй зочинг дагуулан гарч иржээ. Түүнтэй хамт гарч ирсэн зочин бол парламентын гишүүн Тамати Коффэе болон түүний нөхөр Смит нарын нэг сартай хүүхэд юм. Таматиг хэлэлцүүлэг өрнүүлж байх хооронд тэрээр хүүхдийг нь өвөр дээрээ аван, сүүгээр угжин хоолложээ.

    Хурлыг даргалах ажлынхаа хажуугаар нэг сартай хүүхдийг халамжлах үүрэг хүлээсэн Маллард хүүхдэд ер түүртэлгүй,ажлаа хариуцлагатай хийж, гишүүдэд хугацааны талаар сануулга өгч байлаа.

    Шинэ Зеландад шинээр хүүхэдтэй болж байгаа эсвэл өргөж авч байгаа тохиолдолд долоо хоногт хамгийн багадаа 10 цагаар 12 сар ажилласан бол хүүхдийн аавд хоёр долоо хоног хүртэлх цалинтай чөлөө олгодог. Click To Tweet

    Тамати Коффэегийн гэр бүлийн хувьд хэдий тээгч эх хөлслөн хүүхэдтэй болсон хэдий ч чөлөөг хуулийн дагуу олгожээ.

    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ