• БНСУ-д зорчих виз мэдүүлэхэд 5 сая төгрөг байршуулахгүй боллоо

    БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. БНСУ-д Монгол улсын иргэд зорчиход тавигддаг визийн журамд тодорхой өөрчлөлт орсон тухай Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга мэдээлэл өгөв.

    Виз мэдүүлэхэд дараах өөрчлөлт орж байгаа аж. Үүнд:

    • Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
    • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох

    БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг нааштай өөрчлөлтүүд гарч байгаа аж. Эдгээр хөнгөвчилсөн нөхцөл нь ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих гэнэ.

    Эдүгээ Монгол Улсаас 46 мянган иргэн БНСУ-д оршин сууж байгаа ажээ. Өнгөрсөн онд 100 мянга гаруй Монгол иргэн БНСУ-д зорчсон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ