УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо

Өнөөдөр 14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Өнгөрсөн Баасан гаригийн хуралдаанаар зарим зүйл заалтыг МАН-ын бүлэг дээр зөвшилцөх шаардлагатай байсан учраас тус хуралдааныг түр завсарлуулсан байсан юм. Зөвшилцөлд хүрэлгүй үлдээсэн байсан байгалийн баялгийг төрийн нийтийн өмч болгох болон шүүхтэй холбоотой заалтуудыг хэлэлцэж, байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй  заалтуудаар санал хурааж, хуралдаан өндөрлөсөн.

Ингээд үргэлжлүүлээд чуулганы хуралдаанаар уг төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч хуралдаан хойшиллоо. Ингээд маргааш буюу энэ сарын 27-ны өдрийн 12 цагаас хуралдахаар товлолоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ