• Гризманн “Барселона”-гийн төлөө хийсэн анхны гоолоо Леброн Жэймс стилээр тэмдэглэжээ

    Испанийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойрогт  “Барселона” “Бетис”-ийг 5: 2-оор хожлоо.

    Каталончуудаас дубль гоолыг тус багийн “шинэков” довтлогч Антуан Гризманн хийсэн бөгөөд тэрээр энэ зун “Атлетико”-гоос тус багт ирсэн билээ. Хоёр гоол нь Франц залуугийн хувьд шинэ клубтээ тоглоод хийсэн анхных нь гоолууд байв.

    Хоёр дахь бөмбөгний дараа 28 настай довтлогч талбайн захад дээр гүйж очсонд фанатууд түүний гарт конфетти бариулахаар асгажээ. Гэвч тэр сагсчин Леброн Жэймсийн баярыг хуулан тэднийг шидэллээ.

    “Би Лебронд дуртай, тиймээс би түүний баяраа хэрхэн тэмдэглэдгийг дуурайхыг хичээсэн. Бид гэр бүлээрээ конфетти худалдаж авсан” гэж тоглолтын дараа Гризманн ярьжээ.

    “Барселона” хоёр тойргийн дараа гурван оноотой жагсаалтын есдүгээр байрт жагсаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ