• Залуучуудад асуудлаа өөрсдөө тодорхойлон,шийдэх боломжийг олгодог Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган 5 дахь жилдээ

    Манай улсын нийт хүн амын 33.7 хувийг залуучууд эзэлдэг. Click To Tweet Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь 15-34 насны залуучууд эзэлж байна. Click To Tweet

    Залуучуудад тулгардаг асуудлыг өөрсдөөс нь сонсох,тэднийг засах,сайжруулах арга замыг олох,хамгийн гол нь нийгмийн амьдралд тэдний оролцоог нэмэгдүүлэн дэмжих зорилготой Залуучуудын хөгжлийн үндэсний Тавдугаар чуулган Улаанбаатар хотноо болж байна.

    Хүчээ нэгтгэе:Залуучуудын манлайлал уриан дор зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн чуулганд оролцож байгаа залуучуудын хувьд чуулган өндөрлөхөд:

    -Өөрсдийнх нь эрх,хөгжил,хамгаалал,оролцоог дэмжих хууль эрх зүйн орчны талаар мэдлэгээ тэлсэн

    -Өөрсдийн асуудлаа тодорхойлсон, шийдлийг эрэлхийлсэн алхмуудыг хийсэн байх учиртай.

    Энэ удаагийн чуулганд орон нутаг,төр,төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд,залуучууд,олон нийтийн төлөөлөл гээд 500 гаруй залуучууд оролцож байна. Click To Tweet

    Чуулган эхэлж, оролцогч залуучууд гурван хэсэгт хуваагдан салбар хэлэлцүүлэг эхэллээ. Ялгаварлан гадуурхалт, боломжоор дүүрэн залуу нас, залуучуудаа дэмждэг удирдлага гэсэн зайлшгүй ярих ёстой гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн юм. Залуу нас гэдэг бол яахын аргагүй боломжоор дүүрэн, тийм ч учраас өнөөдрийн чуулганд өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо хүргэх гэсэн боломжийг хайсан залуучууд цугларсан гэж харагдаж байлаа.

    Амьдралаа залах,бүтээх боломжоор дүүрэн орон зай салбар хэлэлцүүлгээр өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн багууд ихэвчлэн тогтвортой ажлын байр, ажилд ороход ажил олгогчоос шаарддаг мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан байх гэсэн шаардлагыг тэдний хувьд гол тулгамдаж буй асуудал гэж тодорхойлж байв. Харин хамгийн сүүлийн илтгэл тавьсан багийн залуучууд тогтвортой ажлын байртай байхын тулд эхлээд төр,засаг нь тогтвортой байх хэрэгтэй гэж шүүмжлээд авсан юм. Click To Tweet

    Дашрамд дурьдхад, Монгол улсын төрөөс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд баталсан явдал нь дэлхий дахинд залуучуудын асуудлаар бие даасан хуультай цөөн орнуудын нэг болжээ.

    Хэдий залуучуудын эрх ашгийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой хуультай болсон ч хуулийн хэрэгжилт дутмаг,Залуучуудын хөгжлийн хөтөлбөр тийм ч сайн хэрэгжихгүй байгааг нийслэлийн дүүргүүдэд хийгдсэн урьдчилсан хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар хийсэн танилцуулгын үеэр танилцуулсан юм.

    Мөн тавдугаар чуулганыг угтуулж аймгуудад хийсэн хэлэлцүүлгүүдээс:

    -Гарааны бизнесээ эхлүүлж байгаа залуучуудад үзүүлдэг дэмжлэгийг нэмэгдүүлэх

    -Номын санг нэмэгдүүлэх

    -Тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын ялгаатай байдлыг арилгах зорилгоор тэдний хэрэгцээ,шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй болох

    -Салбар бүрийн нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулах

    -Гудамж,талбайг камержуулж,аюулгүй байдлыг хангах

    -Жирэмсэн эх, эмэгтэйчүүд,болон эрэгтэйчүүдэд зориулсан клиник нээх

    -Залуу гэр бүлд байр авахад нь үзүүлэм зээлийн чанарыг сайжруулах зэрэг санал,зөвлөмжүүд гарсныг ирсэн залуучуудад танилцуулсан.

    Мөн залуучуудын хувьд цахим орчин хөгжсөн өнөө үед төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого,арга хэмжээг цахим,фэйсбүүкт байршуулан мэдээллэх, нам дагах хүмүүсийн тоо нэмэгдэх энэ үед  намын хамааралгүйгээр сонирхлын бүлгэм байгуулах орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

     

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ