Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар МАН-ын бүлэг Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй зөвшилцөх асуудал ингээд дуусч буй бөгөөд бүх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрчээ.

Өнөөдөр 14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр болжээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлж буйгаар энэ хурлаар зөвшилцөлд хүрэлгүй үлдээсэн байсан байгалийн баялгийг төрийн нийтийн өмч болгох болон шүүхтэй холбоотой заалтуудын асуудлуудыг хэлэлцэх аж. Ингээд 15.00 цагт шууд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэж эхэлнэ гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.