•  Их,дээд сургуульд элсэгчдийн тоо 50 хувиар буурсны улмаас сургалтын төлбөр нэмэгджээ

    2019-08-26

    БСШУСЯ-наас мэдээлж байгаагаар энэ жил их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс гурав дахин буурчээ. Учир нь өнгөрсөн хавар 12 дугаар анги төгсөгчдийн тоо цөөрсөнтэй холбоотой аж. Их, дээд сургуулиуд энэ жил өмнөх жилүүдийнхээс 50-60 хувиар бага элсэлт авчээ. МУИС, ШУТИС гэхэд л 5000 орчим элсэгч авдаг байсан бол энэ жил 2000 орчим оюутан шинээр элссэн байна. Click To Tweet

    Улсын хэмжээгээр их, дээд сургуулиудад жилийн жилд 30 орчим мянган хүүхэд элсдэг байсан бол энэ жил 10 мянга гаруй оюутан элссэн байна. Элсэгч цөөн байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нийтдээ  10 орчим хувиар нэмэгджээ.

    “Энэ жил элсэгч цөөн элссэн нь их, дээд сургуулиудад маш том сорилт болж байна” гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ярьсан байна. Тэрээр их, дээд сургуулиудын тоог цөөлөх, нэгтгэх бодлого барьж байгаа аж.  БСШУС-ын сайд их дээд сургуулиуд сургалтын төлбөрөөр амьдарч байгаа  нь буруу, тиймээс цөөрөх замаар дотоод өрсөлдөөнөө багасгаж, гадагшаа өрсөлдөх ёстой гэж үзэж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ