• Чиндаогийн олон улсын шар айрагны баярт 920 мянган жуулчин оролцож, нийт 1100 тонн шар айраг борлуулжээ

    БНХАУ-ын Шандунь мужийн Чиндао хотноо 31 хоног үргэлжилсэн олон улсын шар айрагны XXIX баяр 8-р сарын 25-нд өндөрлөлөө. Тус баярт давхардсан тоогоор гадаад дотоодын 920 мянган жуулчин оролцож, нийт 1100 тонн шар айраг худалджээ.

    Чиндао хотын шар айрагны баярын зохион байгуулагч “Чиндаогийн олон улсын шар айрагны баяраар бид шар айраг худалдах, тоглолт хийх орон зай гаргаж, 11 төрлийн тусгай арга хэмжээ зохион байгуулсан юм. Нээлтэд давхардсан тоогоор гадаад дотоодын 21 мянган жуулчин Лаошань дахь шар айрагны цэцэрлэгт зочилсон нь ойрын дөрвөн жилийн шинэ рекорд тогтоолоо” гэжээ.

    Чиндаогийн олон улсын шар айрагны XXIX баяр таван дүүрэгт салбартай бөгөөд Хятад, Америк, Герман, Нидерланд, Шри-ланка, Мексик зэрэг улс орон, бүс нутгийн шар айрагны 200 гаруй брэнд баярт оролцож, гадаад дотоодын 1400 гаруй төрлийн шар айраг хэрэглэгчдийн хүртээл болсон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ