• Макрон: Ардчилал моодноос гарч, капитализм хяналтаас гарч галзуурсан

    Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон капитализмыг шүүмжилж, дэлхийн тогтолцоог шинэчлэхийг дэмжиж байна. Тэрбээр “ардчилал моодноос гарч, капитализм хяналтаас гарч, галзуурсан байна” гэв.

    “Бид өөрсдийнхөө шийдэж чадахгүй байгаа тэгш бус байдлын илрэлийг өөрсдөө бий болгодог” гэж Макрон G7-ийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Биарриццад бизнесменүүдтэй уулзах үеэрээ хэлжээ.

    Францын тэргүүний хэлснээр аж ахуйн нэгж, пүүсүүд төдийгүй олон улсын байгууллагууд дэлхийн тогтолцоог өөрчлөн байгуулах ажлыг хийх ёстой аж.

    Agence France-Presse агентлагийн мэдээлснээр бизнес эрхлэгчдийн дунд тохирох эвсэл байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Макрон энэ асуудлыг G-7-ийн дээд хэмжээний уулзалт дээр гаргаж ярина хэмээжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ