• Хятад улс Америкт үйлдвэрлэсэн 75 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнээс гаалийн нэмэлт татвар хураана

    2019 оны 8-р сарын 15-нд Америкийн засгийн газар, Хятад улсаас импортлох ойролцоогоор 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс 10 хувийн гаалийн татвар хураах бөгөөд үүнийг хоёр хэсэгт хуваан 2019 оны 9-р сарын 1, 12-р сарын 15-наас эхлэн тус тус хэрэгжүүлнэ гэж зарлаад буй.

    Америкийн талын арга хэмжээ Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөрчлийг улам хурцатгаж, Хятад улс, Америк, түүнчлэн бусад орнуудын ашиг тусыг ноцтой хохироон, олон талт худалдааны тогтолцоо, чөлөөт худалдааны зарчимд ноцтой заналхийлэл болсон.

    Америкийн дээрх арга хэмжээнд чиглүүлэн Хятадын тал хариу арга хэмжээ хэрэгжүүлж байна. “БНХАУ-ын гаалийн тухай хууль”, “БНХАУ-ын гадаад худалдааны тухай хууль”, “БНХАУ-ын импорт экспортын гаалийн тухай дүрэм заалт” зэрэг хууль тогтоол болон олон улсын хуулийн үндсэн зарчмын дагуу, түүнчлэн Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Төрийн зөвлөлийн Гаалийн татварын татварын бодлогын комисс, Америкт үйлдвэрлэсэн 5078 зүйл буюу ойролцоогоор 75 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс 10 хувь, 5 хувийн адил бус хэмжээний гаалийн татвар хураах бөгөөд үүнийг 2019 оны 9-р сарын 1-ний 12 цаг 01 минут, 12-р сарын 15-ны 12 цаг 01 минутаас тус тус эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

    Хятадын талын авч буй гаалийн нэмэлт татварын арга хэмжээ бол Америкийн талын ганц талт үзэл, худалдааг ивээх үлийн эсрэг арга буюу авч буй арга хэмжээ юм. Хятад, Америк хоёр орны хувьд, хамтран ажиллах нь цорын ганц зөв сонголт бөгөөд хамтаар амжилтад хүрвэл нэн сайн ирээдүйд хүрэх болно гэдгийг Хятадын тал дахин онцолжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ